Хөлийн уланд батга гарвал хол явахын шинж... Юу гэж бодож байна...,,, :D
За хөөрхий Монголчуудын хувьд цээрлэх ёс хэмээгддэг ганц нэг зүйлээс бичье.
Гаран дээр жижиг сажиг цэврүү гарах юм бол тун удахгүй гараа угаахын шинж бөгөөд барааны савангаар угаавал илүү сайн гэдэг.
Мөн нохой болон бусад дөрвөн хөлт амьтад хөлрүү чинь шээвэл өндөр болохыг бэлэгдэж байгаа гэнэ.
Арванхоёр жилд орсон амьтадаас зүүдэлбэл духан дээр чинь арван хоёр ширхэг батга гарна гэнэ.
Будаатай хоол идэж байх үедээ хоёр ширхэг будаа унагаавал шагайгаа мултална, түүнээс илүү бол унагасан будааны тоогоор үс чинь унана.
Тагтаа дээрээс чинь баавал өмдөндөө баана, шээж бас магад.
Зурагт үзэж байх үед тог тасарвал Бурхан чамд Монгол маягаар хохь нь гэж хэлж байгаа юм гэнэ.
Усанд орж байх үед чинь ус тасарвал Хятад маягын хохь нь гэнээ.
Хамрын үзүүр дээр дурлалын улаан хэмээгддэг юм гарвал салхин цэцэг туссаны шинж.
Лифтээр явж байх үед чинь Лифт гацвал та битгий уурлаарай гэсэн үг.
Банжигдаж байтал гэв гэнэт error заавал архи уухын цондон. Мессенжер чинь гацвал хоосон хононо.
Эцэст нь та энэ бүхнийг уншиж байгаа бол царай муутын туйл...
Ер нь тэгээд бүх зүйл л ямар нэгэн учир жанцантай байдаг болохоор бүгд үнэн байх гэж бодож байна би.
та битгий уурлаарай...,,, ;))

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: