Хог гэж балай юм болж байнаа тээ. Олимп үзсээр байтал сэтгэл санаагаар унаж гүйцлээ. Харин овоо өчигдөр нэг алт авч миний энэ гуниж гутарсан хогийн сав шиг сэтгэлийг бөөн баяр хөөр болголоо.
Өнөөдөр яасан байх нь бөөсхөн хүү бокс үзээд л найдвар болсон баагийгаа дэмжээд л нэг юмны зах мушгиад орилж чарлаад баахан суув. Манай хүн юу байхав миний алтан балиашигийн ачаар хожлоо хө. Харин нөгөө миний мушгиж байсан цамцны зах гэж 200кг эмгэний дотоожны резин шиг л суначихсан байсан. За тэгээд бөх үзээд л сэтгэл хөөрсөндөө дэрээ барьж аваад баахан нухлаа. Хөөрсөн сэтгэлийг дарна гэж их хэцүү юм билээ.
Гэхдээ түмэн амьтан Олимпоор амьсгалаад байхад би нээх бас нэмж Олимп бичээд байх нь ч хаашаа юм. Удахгүй болох миний төрөөгүй өдрийн тухай бичье. Төрөөгүй өдрийн баярыг бөөсхөн хүү 12 цаг хүртэл унтаж сэрснээр эхэлж байгаа юм. Тэгээд л шал тоохгүй ходоодны мухар гэрэлгүй өрөөлүүгээ хэдэн юм шидчихээд Note-оо асаанаа бас. Нөгөөхөө асаасан чинь бас асаад ч байгаа юм шиг асахгүй ч байгаа юм шиг санагдана. Тэр өдрийн баярын торторхуу юм бол маслотой элсэн чихэртэй талх. Оо бишээ худлаа ярьж байна би чинь масло иддэггүй юм шд. Тэгээд л эцэст нь дахиад л Олимп. Ингээд Монголын тамирчин дэвжээн дээр гарлаа. Гайхалтай ур чадвараар илүү байна яллаа алтан медаль тиймээ энэ бол гайхамшиг. Ийм зүйл сонсоно гэдэгтээ дахиад л итгэлтэй байгаа шүү гэж
Монгочууд хамгаас хүчтэй

Сэтгэгдэлүүд:
Mmm,neeree toroogyy odriin mend !! Dashramd ni oortoo ch bas hyrgechii gsn,he he..
Ziak ahiad bicheed bgaarai,amjilt..
bs ta ndas ch iluu huchtei shuu hoho kk
таньдаг ч хүн шиг....чамайгий чинь амьд ч юм болуу гэж бодлоо шд орж ирээд
Сэтгэгдэл үлдээх: