Дүнкүү байрандаа

Ална хядна таршлаана гэсэн харцтай хүмүүс Монголоор дүүрэн байх юмоо. Би түүнийг хараад бас гайхах юм оо

Хэзээ ч билээдээ нэг өдөр хэнтэй ч билээдээ нэг найзтайгаа юунд ч билээдээ нэг л юманд явсан юмаа. Тэр үед л нээх тэнэг аазгай хүрсэн сонин бодол толгойд минь орж ирээд. . .

Хүмүүс яагаад зүгээр явж байгаа хүнийг аймар ширтдэг юм болоо. Би хар нүдний шил зүүчихсэн явж байсан юм. Тэгсэн байхгүй хоёр хөдөө царайтай дуфф баагий надлуу аймар хараад л шоолоод байгаа юм уу гэхээр бас үгүй ч юм шиг гайхаад байгаа юм уу гэхээр бас л биш юм шиг. Аймшигтайгаар надлуу ширтээд л харцаараа бараг л хутга зоож алах нь дээ. Нэг юмыг хэлэхэд бас долир ч юм шиг сөлөр  ч юм шиг.

Хөдөөнийхөн гэж уранхай жинсен өмд, хар өнгийн рок маягын футболк, хар өнгийн нарны шил хараагүй юм болов уу . . . эсвэл миний нүүр ам хамар дээр юм наалдчихсан байсан юм уу Бүү мэд

Ямарч байсан аймар муухай харсан

Сэтгэгдэлүүд:

1. Wolf | 2008-08-26 02:01:01
хэхэхэ яасан аймаар харцтай хөдөөнийхөн бэ би бас айчлаа
2. mon_rose | 2008-08-26 03:11:41
harin tiim baina bi bas aichlaa,
gehdee eronhiidoo mongol eregteichuud zarim ni tiimerhuu hartstai shuu. yaagaad tegdgiin, yu boddiin buu med.
3. apabst | 2008-08-26 05:22:55
hahaha
4. hulan_89 | 2008-08-26 10:29:01
kkk tiim yum bjil bdiin. gehdee heterhii chamruu aimar harsiin bhdaa ingej bichtel chin hehe........
5. hulan_89 | 2008-08-26 10:31:19
yoo ta nar shig ingej blogtoo yum bichih yumsn. anh udaa joohon yum oruulj hayaal ter chigeree sho. zaw oldohgui yumaa
6. dream | 2008-08-26 14:11:24
хахаха харин тиймээ ер нь тэгж нээх харж яадгийн болоо? тийм үед үл үзэгдэгч болчхийсан гэж их боддийшд лол
7. muuzaluu | 2008-08-26 18:28:10
Заавал хөдөөнийх гэж ялгадаг нь яаж байгаа юм бэ. Монгол хүн бол монгол хүн. Хөдөө ч, хот ч хамаагүй биз дээ.
8. Баяраа | 2008-08-26 18:37:49
Солонгост "гэрээнийхэн" харынхан гэж нэг муухай ялгавар байдаг юм гэрээнийхэн нь их "дээрэлхүү" шууд өдөж зодоон цохион хийх сонирхолтой тэрүүн шиг л юм бичсэн байна даа ахын дүү,,,Муузалуу үнэн хэлжээ заавал тэгж ялгаж үзэх хэрэггүй л дээ
9. Догшин ХАЙРХАН... | 2008-08-26 18:44:02
Өө яг хэлэх гэж байлаа. Муузалуу хэлчихэж... Хот дотроо орохоороо цаадуул чинь гэр хороолынх, байрных гээд бас ялгачихна. Байрных болохоороо Хувийн хаус, Орон сууцных гээд ялгачихна. Үнэн тамтай. Үүнд их эмзэглэж явдагынх нэг бичлэг ноороглоцон байгаа. Тэгжийгаад нийтэлмой...

Муухай харсан нь яасымлоо харин... ккк
10. Догшин ХАЙРХАН... | 2008-08-26 18:44:34
Баяраа бас яг үнэнийг хэллээ... хэхэхэ
11. GUMP | 2008-08-26 18:49:17
за би хар шил зүүж ороок юмшиг хар подоолоктой гэр хороололд амьдардаг 20 хүртэлээ хөдөө байсан хөдөөний гурц хараатангуудын нэг бөгөөд нийт найзуудынхаа өмнөөс уучлал гуйж байн. Цаашид та бүхэнд аль болох харагдахгүй амьдархыг хичээнээ
12. Бөөсхөн... | 2008-08-26 19:22:23
ялгасан ч юм байхгүй л дээ. Далд санаа нь соёлтой байлгахыг л хүссэн юм. ямарч хүнийг улаан цайн ширтээд байвал муухай биздээ
13. akduhan (зочин) | 2008-09-01 00:24:11
hi shu oo zoaz chi chni rock huvtsasladag biluu ain bi ch haraad gaihah bsiin bna ntr kkk
14. cityman (зочин) | 2008-09-14 15:24:53
Хөдөөнийхөн гэр хорооллынхон нээрээ дэндүү шүү. Харваас ялгараад байдаг юм соёл ухамсараараа. Охидууд нь нээх пудр түрхчихсэн, эрчүүд нь нус цэрээ энд тэнд хаялсан тамхи шидэлсэн хир үнэртүүлсэн хүмүүс. Ямар ч цэвэрч соёлтой байна гэсэн ойлголт байхыг тэрийг нь сануулбал бараг эрх чөлөөнд халдаад нэр төрийг гутаачихсан юм шиг уурлана. Эртээд нэг охин микрт явж байна аа. Тэгсэн цүнхнээсээ контик гаргаад л идэж байна тэгсэнээ идэж дуусаад цаасыг цонхоор шидчив. Жаахан явж байсанаа бас бохь гаргаж задласанаа бас цаасыг шидчихлээ. Тэгсээн цүнхнээсээ хайрцагтай оо гаргаж ирсэнээ эргүүлж тойруулж нэг харсанаа хайрцагыг нь аваад цонхоор шидчихлээ. Би тэссэнгүй хэлтэл чамд ямар хамаатай юм гээд алуулангаа алдсан шүү. Тэгээд архи уучаад болж өгвөл мөрлөж байгаад барилдчих санаатай. Хэзээ нэг хотын соёлд суралцах юм бол доо.
15. biochemiker | 2008-09-21 03:28:12
Haa gazriin hodooniihon adilhan yum baina lee... Germanii hodoonii hogshid zaluus yalgaagui nevt shuvt daldirtal harna sht... Toohoo ch baij...
16. uyangaa216 | 2008-09-21 03:40:05
za za za 2 kheree negniikhee khariig gaikhav gegcheer gej megeel...
17. he he (зочин) | 2008-09-21 04:22:12
Хэ хэ өөрөө хүнд л харуулах гэж тийм аймаар рооок повооолк уранхай жийнс өмссөн юм биш үү айн? Тэгээд хүн харжий байхад эгдүүцдэг нь яажийгаан?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.