За хамаг Монголын унтаахайнууд мөн өдөр болгон Монголын унтайхуудыг нэмж байгаа шинэхэн унтаахайнууддаа энэ өдрийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд унтах эрүүл мэндэд сайн гэдгийг сануулъя.
Унтахын ач тусыг бол би өөрөөр бодож байгаа. Жишээ нь та өөрийн зүүдээ удаанаар илүү удаанаар гэгээлгээр дуусгахыг хүлээж унтсаар л байх болно. Харин зарим тохиолдолд аймшгийн зүүд тааралдвал унтах тийм ч таатай биш байх бусуу.
Сэгсийтлээ нам унтсанаар бол би 1рт өлсөхөө мартаж, цагийг хурдан явуулдаг 2рт зүүдийг удаашруулна 3рт мөн өдөр шөнийн ялгааг хардаг юм. Мөн зарим үед зарим хүмүүс орон дээрээсээ унаж од гэдгээ мэдэрдэг юм
За тэгээд зарим үед хүмүүс доромжлоод байх юм. Эртээд нэг удаа манай ах: Ахын дүү чи амралтын өдөр эрт босож бай л даа гэхээр нь би айгаад л яаанаа 8 9 гэж хэлэх гэж байгаа юм байхдаа гэж бодтол харин ядаж 2 3 гээд босож бай гэдэг юмдаа. Энийг би асар том доромжлол мэтээр хүлээн авч зүүдэндээ гайхалтайгаар ургуулан бодож ахыгаа хашраасан юмдаа.
Нойр гэдэг гайхамшигтай гайхалтай зарим үед унтаад сэрэхгүй бол яах вэ гэж бодохоор аймшигтай

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: